Showing posts with label танд тустай. Show all posts
Showing posts with label танд тустай. Show all posts

Sunday, August 31, 2008

Стресс түүнээс гарах аргууд


Стрессээс хамгаалах хамгийн чухал хэрэгсэл бол ухамсар. Ухамсраар стрессийг даван туулна.

Өглөө урьдынхаасаа 15 минутын өмнө босч сур
Бухимдахгүй байхыг хүссэн хүний хамгийн эхэнд мөрдөх зүйл бол өглөө урьдынхаасаа 15 минутын өмнө босч сурах. Ингэж хэвшвэл та бүх ажлаа амжуулж чадна.

Цагийн юмыг цагт нь хийж бай
Уулзалтын цаг, гадаад хэл сурах, дэлгүүр орох, номын санд очих зэрэг тухайн өдөр хийх ажлаа бичиж төлөвлөж бай. Ажлаа хойш тавьсандаа харамсах үе зөндөө гардаг болохоор цагийн юмыг цагт нь хийж байгаарай.

Кофе бага уу
Кофе их уувал зүрхний үйл ажиллагаа өөрчлөгдөн амархан бухимдахын нэг үндэс болдог

Бусдад үгүй гэж хэлж сур
Үгүй гэж хэлж чадахгүйгээсээ болж бусдын болоод өөрийн ажлыг унагах үе олон байдаг. Тийм болохоор танд үнэхээр цаг зав байхгүй бол үгүй гэж зоригтой хэлж бай

Өөрийгөө дутуу үнэлсэн бодлоо өөрчил
Та гадаад байдалдаа байнга анхаарч бай. Та сайхан харагдвал сэтгэл санаа чинь өөдрөг байх болно

Бусдыг уучилж сур
Хэн нэгний хийсэн алдааг бодон сэтгэл санаагаа хямрааж явахаар зүгээр л мартаж бай. Бид төгс биш орчлонд амьдарч байгаа гэдгийг ойлго.



Ирээдүйгээ сайхнаар төсөөлж,. Хүн бүр чадах бүхнээ хийж байгаа гэдэгт итгээрэй.


Стресс бууруулах аргуудаас. Thomas D. Yarnell, Ph.D. Clinical Psychologist

  1. Хөгжилтэй бай
  2. Завсарлага ав
  3. Явган яв
  4. Хоолны дэглэм барь
  5. Эрчимтэй дасгал хийж бай
  6. Одоо байгаасаа илүү унт
  7. Инээ. Өөрийгөө нухацтай битгий байлга
  8. Хоббитой бол
  9. Сайхан зүйл бод
  10. Яарахгүй нь тулд хангалттай эрт гэрээсээ гарч бай
  11. Уудаг каффиний хэмжээгээ багасга
  12. Өдөр бүр өөртөө чимээгүй байх цаг гарга
  13. Тогтмол залбир
  14. Өдөр бүр уулздаг хүмүүсийнхээ талаар сайнаар бод
  15. Итгэлтэй андаасаа зөвлөгөө туслалцаа ав
  16. Туслах грүп байгуул
  17. Хатуурсан булчинг сулруул
  18. Амьдралаа сонирхолтой болго. Шинэлэг зүйл хий
  19. Ах дүү, найз нөхөдтэйгээ холбоотой бай
  20. Магтаал өгч, бас хүлээн авч сур
  21. Сандал дээр тухтай суугаад нүдээ анин 3 удаа гүнзгий амьсгаа аваад гаргахдаа биеэ сул тавин тайвшир. Ингэж түр амраад буцаад хийж байсан зүйлээ үргэлжлүүлэн хий.
  22. Бусдыг хүндлэн харьц
  23. Өөрийгөө хүндэл
  24. Өдөр бүр хийх ёстой зүйл болоод хийхийг хүсэж байгаа зүйлсийн бодитой жагсаалтыг гарга. Хамгийн чухалаас нь эхлэн хий. Ингэснээрээ та жагсаалтаа бүрэн дуусгаагүй ч хамгийн чухал зүйлээ амжуулсан байх болно.
  25. Сайнаар бод. Эерэг бодол таны стрессийг багасгана.
  26. Өөрийн мэдрэмжинд хариуцлагатай ханд. Ууртай үедээ ямар нэг зүйл хийхээс түр азна.

Thursday, August 28, 2008

Шилдэг ярилцагч бол


Cosmopolitan сэтгүүлээс орчүүлав.


“Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна” гэх мэтчилэн үг чиний толгойнд одооноос эхлээд орж ирэхээ болих болно. Эдгээр зөвлөмжийн тусламжтайгаар чи өөртөө итгэлгүй бяцхан охиноос гялалзсан од болж чадна.
Tanmayee Das, Olga Kos

Бид бүгдээрэй л ярианы урлагийн хатан хаан билээ. Бид хэзээ хаана юу хэлэхээ сайн мэднэ. Гэвч харамсалтай нь энэхүү мэдлэг маань яриа болоод өнгөрсний дараа буюу биднийг гэртээ амарч байхад толгойд орж ирэн, “тэгэхэд нь би тэгээд хэлчихдэг байж” гэж харамсахад хүргэдэг билээ. Гэртээ бид толиндоо харж байгаад өчигдөрийн баранд танилцсан царайлаг залуутай ухаалгаар ярилцаж, бас ууртай даргынхаа дайралтанд тайвнаар, мэргэжлийн үүднээс хариулж чаддаг. Харамсалтай нь цаг хугацааг эргүүлж болохгүй. Чи өөртөө “дараагийн удаа л юу гэж хэлэхээ сайн мэдэж байя” гэж амлана. Чиний зөв. Харин бид чамд энэхүү амлалтандаа хүрэхэд чинь туслая. Хүнд байдлаас гарахад маань бидэнд туслах найдвартай аргууд доор байна.

Ярилцагч чинь замын цагдаа бол
Яриаг хэрхэн эхлүүлэх вэ?
Зам хоосон, чи хаазаа тултал нь гишгээд давхиж явтал гэв гэнэт цагдаа гараад ирлээ. “Хэрвээ зөөлөн байгаад байвал надад торгуулийн хуудас бичиж өгнө” гэж бодоод, түүнтэй ана мана үзэлзэхээр чи шийднэ. Ихэнх жолооч нар ийм маягаар алдаа гаргадаг. Учир нь цагдаа нар өөрийг нь үл хүндэтгэсэн харилцаанд үнэн голоосоо дургүй байдаг.
“Чамайг ялалтанд хүргэх үгс” хэмээх номондоо Don Gabor –хамгийн сайн арга бол ямар ч маргаангүй бичиг баримтаа өгөөд, тайван байх явдал юм гэж нотлосон байдаг. “Таныг яагаад зогсоосныг та мэдэж байна уу?” гэж асуувал, “үгүй” гэж тайвнаар хариул. Гэхдээ нэг болзол бий. Чи үнэхээр тэр зүйлийг мэдээгүй байж болохоор тохиолдолд л тэгэж хэлээрэй. Жишээ нь: чи машинынхаа гэрлийг асаагаагүй явж байсан байж болно. Мэдээж юман дээр, жишээ нь шонгийн мод мөргөчихөөд мэдэхгүй гээд байж болохгүй. Дараа нь нилээд гайхсан байдалтайгаар “уучлаарай, би үнэхээр энд баруун иргэж болно гэж бодож байсан юм” гэж нэмэн хэлж болно. Эцэст нь “Энэ удаа та надад сануулга өгөөд өнгөрөөж болох уу?” гэж гуйхад л хангалттай. Хэтэрхий амархан мэт байна уу?. Гэхдээ л танд тус болно.
Алдаа: “Намайг торгож байхынхаа оронд хулгайч нараа барь”, “За яахав ээ, би чамд үзүүлээд өгнө өө”, “Надад цагдаад танил бий” гэх зэргийг хэлвэл та шууд л торгуулийн хуудас авах болно гэдгийг санаарай.

Ярилцагч чинь жаахан хүүхэд бол
Яриаг яаж эхлэх вэ
Хамгийн түрүүнд доош сууж түүнтэй ижил түвшинд оч. Түүний юу хийж байгааг хараад, дараа нь түүнийг чи аль эрт танидаг, та хоёр энд удаан ярилцаж байгаа юм шиг л түүнээс асуулт асуу. Жишээ нь, хэрвээ тэр тоглоомон галт тэргээр тоглож байгаа бол, “Галт тэрэг хаашаа явж байгаа юм бэ?” гэж асуугаарай.
Алдаа: “Чамайг хэн гэдэг вэ?” зэрэг стандарт асуултуудаас зайлсхий.

Ярилцагч чинь саяхан ойр дотныхоо хүнийг алдсан бол
Яриаг юунаас эхлэх вэ
-Хамгийн сайн найзын маань аав нас барахад би юу гэж хэлэхээ огт мэдэхгүй байсан. Тэгээд эцэст нь би юу ч хэлж чадалгүй өнгөрсөн. –гэж 29 настай Маяа ярьж байна. Эмгэнэл илэрхийлэх… тийм ээ, хэн нэгэнд эмгэнэл илэрхийлэх шиг хэцүү юм байдаггүй. Эцсийн эцэст ойр дотны хүнээ алдсан хүн л өнчин ишиг шиг хамгийн ихээр ганцаардаж байдаг. Учир нь хүн бүр л түүнтэй ярихаасаа имээнэ. “Яаж үүнийг хэлэх вэ?” хэмээх номондоо Susan RoAne “Би юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна, гэхдээ сэтгэл зүрхээрэй би чамтай хамт” гэж үнэнээ хэлэх нь огт юу ч хэлэхгүй байхаас дээр гэж бичсэн байна.
Өөр нэг үг бий. Гэхдээ чи үүнийг үнэн сэтгэлээсээ хэлэх ёстой. “Миний туслалцаа хэрэг болвол хэзээ ч хамаагүй надруу яриарай”. Өөр чи юу хийж чадах билээ. Зүгээр л түүнийг сонс.
Алдаа: “Миний аав яаж зовж байсныг, чи одоо ойлгож байгаа байх” эсвэл “Одоо чи ганцаараа яана” гэх зэрэг үгийг хэзээ ч бүү хэл.

Ярилцагч чинь чиний дарга, та хоёр цахилгаан шатанд тааралдсан бол.
Яриагаа юунаас эхлэх вэ
Гурван зарчим бий. Түүнтэй ярих яриа чинь товч бөгөөд өөдрөг өнгө аястай бас ажлын тухай байх ёстой. Хэрвээ чи байгууллагынхаа талаар сайн мэдээ хамгийн түрүүнд түүнд дуулгах гэж байгаа бол маш сайн хэрэг болжээ. Жишээ нь. Сэтгүүл дээр танай байгууллагын талаар таатай мэдээ гарсныг чи олж уншсан байсан бол тэр тухай хэлэх алтан боломж энэ юм. Дарга чинь чамайг үргэлж шинэ мэдээлэлтэй явдаг, амжилтаа гартаа атгасан хүн байна гэж дүгнэх болно. Хэрвээ чамд тийм гайхалтай мэдээлэл одоохондоо алга байгаа бол, байгууллага дотрох сайн сайхан юмны тухай ярь. Шинэ үйлчилэгчийн тухай ч юм уу, эсвэл байгууллагын эмбэлемийн талаарх шинэ санаа ч байж болно. Хамгийн гол нь чи үнэн сэтгэлээсээ хэлэх ёстой.
Алдаа: Хамт ажиллагсдын дунд гарсан таагүй байдлын талаар ярих, хэн нэгнийг матах, цалингаа нэмүүлэх хүсэлтэй байгаагаа хэлэх зэрэг нь буруу юм.

Ярилцагч чинь баранд ганцаараа суугаа халуухан залуу бол
Яриагаа хэрхэн эхлэх вэ
Чамд нэг нууц дэлгэе. Хэрвээ чи хөгжилтэй, хүмүүстэй нээлттэй харилцаатай, өөртөө итгэлтэй мөн хөнгөн сээтэгнэж чаддаг бол үнэндээ ямар ч ялгаа байхгүй. Чи яриагаа юунаас ч эхлэж болно. Бидэнд итгэ. Харин эрчүүдээс энэ тухай асуусны ч хэрэггүй. Учир нь ямар ч эр хүн тэдний сэтгэл юунд хөдөлдөгийг үнэнээсээ хэлэхгүй. Мөн бяцхан заль хэрэглэн түүний үйл хөдлөл, яриаг нь дагавал залуу чинийх боллоо л гэсэн үг.
Алдаа: Хэрвээ чи муухаа ааш гарган түүний эр хүний хамаг бахархал, нэр төрийг нь үл хайхарвал, бүх юм өөрөөр эргэх болно. Мөн хэзээ ч залруулга хийж болохгүйд хүрнэ гэдгийг сана.

Ярилцагч чинь чиний хуучин найз залуугийн шинэ найз охин бол
Яриаг хэрхэн эхлэх вэ
Хуучин найз залуугаа мисс хүүхний хажууд явж байхыг харах чамд тийм ч таатай байхгүй нь мэдээж хэрэг юм. Гэсэн хэдий ч экс-найз залуудаа чамаас салсанаа хамгийн том алдаа байж гэж ойлготол нь үг хэлнэ гэж өөртөө боломжгүй зүйлийг бүү амлаарай. Холын танилтайгаа тааралдаж байгаа мэт тайван байж инээмсэглээд, өөрийгөө түүний найз бүсгүйд товчхон танилцуул. Жишээ нь. “Сайн уу, намайг Туяа гэдэг”. Харин “Батын хуучин найз бүсгүй” гэж хэлсний хэрэггүй. Хуучныг дурсахгүй байхыг хичээ. Юу байна даа? Гэсэн асуултанд – “Шалгалтаа өгчихөөд явж байна” гэж хариулж болно. Тэдний нүүрлүү нь эгц хар. Хуучин найз залуу болон түүний бүсгүйрүү адилхан хугацаанд харцаа чиглүүлээрэй.
Алдаа: Шинэ найз бүсгүйд нь хэт наалдаж, эелдэг үг хэлэх эсвэл хуучныг сөхөх, ууртай ширүүн үг хэлэх ямар ч хэрэг байхгүй.

Ярилцагч чинь утсаар чамайг шинэ ажилд орсныг дуулгаж байгаа бол
Яриаг хэрхэн эхлэх вэ
Ажилд орох анкет бөглөөд удаагүй ч... Ураа! Тэд чамруу эргэн утасдаж байна. Гэхдээ яг чамайг халуун устай баннад орж байхад чинь утасддаг нь л жаахан харамсалтай. Чухал дуудлага ихэвчлэн тийм л үед орж ирдэг. Эхлээд удаан хүлээнэ, дараа нь тэр тухай бодоогүй амарч байхад утас дугарна. Тэр үед эргүүлж залгаж болох уу гэж асуух нь маш чухал. Учир нь хүн гайхсан, эсвэл баярласандаа хамаа замбараагүй үг хэлэх гээд байдаг талтай. Хэдэн минут өгөхийг ярилцагчаасаа хүс. Тэр хоорондоо цаас, харандаагаа хажуудаа аваад, нэг газар олж суу. Дараа нь өөртөө энэ ажлыг авч чадна гэж бод. Тэгээд эргүүлэн залга. Хэрвээ утсаар залгасан хүн заавал одоо ярина гэж зүтгээд байвал, “түр хүлээгээрэй” гэж хэл. Энэ хугацаанд гүнзгий амьсгаа авангаа өөрийгөө тайвшруулж, инээмсэглэ. Ингэсний ачаар та дуу хоолойгоо засаж чадна.
Алдаа: Утсаар ярьж байхдаа кофе уух, тамхи татах, бохь зажилах, хоол идэж огтхон ч болохгүй.

Ярилцагч чинь чиний уурлаж бухимдсан дарга бол
Яриаг хэрхэн эхлэх вэ
Дарга чинь чамд уурлаж байна уу? Эхлээд түүнийг сайн сонс. Түүнийг арай намжаад ирэхээр нь чи ярьж эхлэ. Хэрвээ үнэхээр чиний буруу байсан бол буруугаа хүлээ. Гэхдээ зөвхөн өөрийнхөө бурууг л хүлээ. Бүхэл бүтэн хэлтсийн ажилтнуудын бурууг өөр дээрээ битгий наа. Уучлалт хүс, хэрвээ ямар нэгэн хүндэтгэх шалтгаан байсан бол товч танилцуул. Хэрвээ шудрага бусаар чамайг буруутгаж байгаа бол тайвнаар болсон бодит байдлыг танилцуул. Тухайн асуудалд хамаг анхаарлаа төвлөрүүл. Битгий уурла. “Та намайг яаж ингэж буруутгаж чадаж байна” гэж хэлсний ч хэрэггүй.
Алдаа: “Би тайлан бичсэн байсан. Гэтэл алга болчихлоо. Компьтер л эвдэрсэн юм шиг байна” гэх зэргээр худлаа бүү ярь. Хэтэрхий урт тайлбар тавих, мөн удаанаар уучлалт хүсвэл дарга тань улам их уурсах болно.

Гурав дахин тийм
Энэ аргуудын ачаар хүмүүс чамтай ямар ч сэдвээр баяртай ярих болно.

Асуу
Бүгд л өөрийнхөө тухай ярих дуртай байдаг. “Үнэхээр сонирхолтой юм. Цааш нь ярьж өгөөч?”, “Яагаад тийм юм болчихов?” зэрэг асуултуудыг санаа зоволтгүй асуу. Эдгээр асуулт нь чамтай ярьж байгаа хүнд жигүүр ургуулах болно.

Анхааралтай сонс
Түүний ярьж байгаа юманд хамаг анхаарлаа төвлөрүүлж байгаагаа түүнд харуул. Ярилцагчруугаа хар, толгой дохи, “тийм үү?”, “аан...” гэх мэт үгийг хэрэглэ. Чиний ээлж болоход юу ярихаа энэ хооронд бүү бод.

Давт
Яриаг цааш нь үргэлжлүүлэхийн тулд ярилцагчынхаа сүүлд хэлсэн үгэнд анхаарлаа хандуул. Жишээ нь танил чинь “Долоон сард Грек явна” гэсэн бол чи “Чи Грек явах гэж байгаа юм уу?, ямар гоё юм бэ” гэж хэл. Та хоёрын яриа улам сайхан үргэлжлэх болно.

Sunday, May 25, 2008

Одоог хүртэл чи ганцаараа байгаагийн шалтгаан юу вэ?


Cosmopolitan сэтгүүлээс орчуулав.


Чамд сайн ажил, сайхан царай зүс, бие хаа бүгд байгаа. Дээр нь чи хүмүүстэй маш аятайхан харицаж, дэгжин хувцас өсдөг. Гэтэл яагаад чи одоог хүртэл найз залуугүй ганцаараа яваад байна вэ?
Үүнд ямар нэгэн шалтгаан байж л таараа.



Чи яахаас ч буцахгүй болжээ
“Би ганцаардаж байна. Надад залуу хэрэгтэй. Ямар ч хамаагүй залуу!” гэсэн бичиг чиний духан дээр бичээстэй байна. Залуучууд үүнийг чинь мэдэж байдаг. Тиймээс тэд чамаас зугтдаг. Тэгвэл чи яавал зохих вэ? Хамгийн түрүүнд залуусруу “өлөн нүдээр”ширтэхээ боль. Өдсөн харц түүнрүү чулуудаж болох ч, хэтрүүлж болохгүй. Харц чинь түүн дээр хэдхэн секунд л тогтог. Бас хэтэрхий хүний үгээр байхаа боль. Ямар ч эр өөрийн гэсэн үзэл бодолгүй бүсгүйтэй уулзахыг хүсэхгүй. Тиймээс бодож байгаагаа чөлөөтэй илэрхийл, түүнтэй хөгжилд, сайхан инээ. Эрчүүд үүнд дуртай байдаг юм.

Чи үргэлж тусламж хүсдэг үү
Тийм ээ. Эрчүүд эрэлхэг баатар, асран хамгаалагч болох дуртай. Гэхдээ зогсолтгүй түүнээс тусламж хүсээд байвал тэр чамаас залхаж, ийм хүнтэй удаан хамт байж чадахгүй гэдгээ ойлгох болно. Мэдээж “Хөхөвчний маань мөр уначихлаа. Чи янзлаад өгөөч?” гээд нүдээ тормолзуулж бололгүй яахав. Харин “Цэвэр ус захисан чинь, зөөгч надад хийжүүлсэн ус аваад ирж. Чи солиод өгөөч” гэвэл арай л болохгүй болов уу. Эр хүн өөрийгөө хэрэгтэй гэдгээ мэдэрч, хүндлэл хүлээх ёстой болохоос, чиний зарц шиг байж болохгүй гэдгийг сана.

Чиний ой гутаад байна уу
Мэдээж чи сонголт хийх эрхтэй. Гэхдээ залуугийн гутал бохир байснаас болоод чи түүнтэй ахиж уулзахаас татгалзаж байгаа бол, бүх насаараа гэртээ муурнуудтай амьдрах л зам чамд үлдэнэ гэсэн үг. Хэрвээ залуу үнэхээр ариун цэврийн хувьд чамайг үргээгээд байгаа бол, OK. Чи түүнтэй ахиж уулзахгүй байж болно. Харин түүний хоцрогдсон загвартай өмдөөс нь болоод чи түүнтэй дотно танилцахаас татгалзах гэж байгаа бол хүлээгээрэй. Чи түүнд хэзээд ч шинэ загварын өмд аваад өгч болно шүү дээ.

Сонголтоо буруу хийгээд байна.
Хэрвээ чамтай явж байсан бүх залуучууд адилхан зан ааштай, өөр хоорондоо төстэй бол чи энэ зуршилаасаа салах цаг болжээ. Болздог хүрээгээ тэл. Шинэ хүмүүстэй танилц. Баасан гарагт ямар нэгэн юм уухаар гарахдаа өөр баранд ор. Чиний таних нэг ч хүн очихгүй ч, танилынхаа зохиож буй урилгыг хүлээн ав.

Эрчүүдтэй эн тэнцүү мэт аашлахаа боль
Эрчүүд яг үнэндээ бүсгүй хүнтэй л уулзаж, танилцахыг хүсдэг. Түүнээс биш тэдэнтэй гар барилдаанаар барилдан хүчээ үзэж, хамтдаа согттолоо шар айраг уудаг хүүхнүүд тэдэнд хэрэггүй. Түүнтэй яг л 2 эр хүн шиг хамаагүй харицаж болох ч, эцэст нь чи ганц бие эмэгтэй хэвээрэй үлдэх болно. Тэр хэдийгээр чамайг найзаа гэж хэлэх боловч, мөн энэ нь чамд хэдий таатай ч, та хоёрын харилцаа цаашдаа энэ хэвээрэй л үлдэх болно. Тэр чамайг эмэгтэй хүн гэдэг үүднээс чинь хэзээ ч харахгүй. Бидний зөвөлгөө: Түүнтэй сээтгэнэ. Харин битгий түүний нурууруу нь алгад.

Tuesday, April 22, 2008

Өөрөө өөрийнхөө хамгийн сайн найз нь бол

Glamour сэтгүүлээс орчуулав.
Өөрйинхөө хамгийн сайн найз нь бол (охид, бүсгүйчүүдэд л хамааралтай байж магад:)


Oscar Wilde “Өөрөө өөрийгөө хайрлах нь бусдыг хайрлахын эхлэл” гэж хэлсэн байдаг.
Чи өөрийнхөө хамгийн сайн найз мөн үү? Эсвэл тийм биш юм шиг чамд санагдаж байна уу? Тэгвэл дараах асуултанд үнэнчээр хариулаад үзэхийг зөвлөе.

- Гэр бүлийнхээ гишүүд, найз нөхдийнхөө бүх гуйлтыг чи биелүүлдэг үү?

- Заримдаа чамд чи хүний амьдралаар амьдраад байгаа юм шиг санагддаг уу?

- Сүүлийн хэдэн долоон хоног өөртөө цаг зав гаргасангүй мэт чамд санагдаж байна уу?

- Өөрийнхөө одоогийн амьдралын хэв маягаас чи сэтгэл ханамжгүй байна уу?

- Хүний хийх ёстой юмыг хийж байсан тохиолдол өөрт чинь бий юу?


Хэрвээ дээрх асуултуудын дор хаяж 2 т нь тийм гэж хариулсан бол доорх сэдэв өөрт чинь зориулагдсан байна.


Өөрөө өөртөө хамгийн чухал хүн бай

Сэтгэл судлаач Анна Косевска: - “Бусад хүмүүсийн хүсэлтийг биелүүлэхийн тулд өөрийнхөө хүсэл эрмэлзэлээсээ татгалзаж болно. Гэвч энэ байдал даамжирсаар чи өөрийгөө хүнд ашиглагдаж байгаа мэт сэтгэгдэл чамд төрж эхлэвэл энэ байдалтайгаа тэмцэх хэрэгтэй болсны л дохио болж байна гэсэн үг юм".


Яагаад өөрийнхөө найз байх нь чухал вэ?

Товчихондоо бол өөрөөр амьдрах нь хүнд учраас л тэр.

Өөрөө өөртөө дургуй хүмүүс өөрийнхөө хэрэгцээ, хүсэл сонирхолоо мэддэггүй бөгөөд тэдгээрийг огт байгаагүй юм шиг амьдарч байдаг. Тэд амьдралынхаа ихэнх чухал шийдвэрээ эцэг эх, танилуудынхаа нөлөөгөөр гаргасан байдаг байна.

Зөвхөн эцэг эх нь хүссэн болохоор эмч болох гээд анагаахад сурах болсон найз бидэнд байгаагүй гэж үү?
Тийм хүмүүс хожим хойно нь өөрийнхөө дургуй ажилаа хийж, эсвэл өөртөө тохироогүй хүнтэй суудаг. Харин өөрөө өөртөөгөө нөхөрлөж чаддаг хүмүүс эргээд бусад хүмүүстэй хамгийн сайн харилцаатай байдаг бөгөөд хувийн амьдрал дээрээ ч, ажилдаа ч амжилттай байдаг байна.


Бусад хүмүүс юу хэлж байгааг сонс

Өөрөө өөртэйгээ нөхөрлөх нь тиймч хялбар биш. Маш энгийн дасгалаас эхэл.

Танай ангийн охин чиний сайн найз болоход хэр их хугацаа шаардагдсан бэ? Санаж байна уу? Маш олон цагийг та хоёр хамтдаа өнгөрөөж, олон зүйлийн талаар ярилцаж байсан, тийм биш гэж үү?. Одоо чи хүнд хэцүү ямар ч үедээ түүнд хандаж болно гэдгээ мэднэ. Яг үүнтэй ижил зарчимаар өөрөө өөртэйгөө нөхөрлөдөг байна.
– Эхлээд өөрийгөө таниж мэд.
– Бидэнд ямар нэг бэрхшээл гарч ирэхэд бид хамгийн түрүүнд түүнийг хоол, секс, хөгжим, архи зэргийн тусламжтайгаар мартахыг хичээдэг. Гэвч үүний оронд эрүүл ухаан, зориг хатуужил маш чухал бөгөөд бид дотоод сэтгэлд бий болж болох таагүй зүйлийгч хүлээж авахад бэлэн байх хэрэгтэй.

Өөрийгөө таниж мэдэх өөр сайн арга бол өөрийн чинь тухай хүмүүс юу гэхийг анхааралтай сонсох явдал юм.

Өөрөө өөртэйгээ хөгжилд

Ганцаараа оройг өнгөрөөхөөс айна гэдэг бол бид өөрөө өөртөө сайн байхад асуудал байна гэсэн үг юм. Ингэж хэн нэгэнтэй хамт байх нь бидэнд өөрөө өөрийгөө үнэлэх боломж олгож байдаг.
Доктор Косевска үүнийг дараах байдлаар тайлбарлаж байна.
– “Үүрд энэ байдал үргэлжилнэ гэж айдаг учираас бид ганцаардалаас айдаг. Хэрвээ надад өнөөдөр найз залуу байхгүй бол үүрд байхгүй байна гэж бодох нь хэт явцуу бодол юм. Өөрөө өөртэйгээ байж чадах чадвар нь биднийг биеэ дааж амьдрахад сургадаг бөгөөд энэ нь эргээд бидний цаашдын хамтын амьдралд эерэг нөлөө үзүүлж байдаг.”

Өөрөө өөртэйгээ байж чаддаггүй залуу бүсгүйчүүд ихэвчлэн дараах 2 алдааг гаргаж байдаг. Эхнийх нь тэд ганцаардлаас зугтаж байвал ямар ч залуутай хамаагүй холбогддог байна. Хоёр дахь алдаа нь хэрвээ тэр хэн нэгэн залуутай хамт байдаг бол түүнээс амархан хамааралтай болно гэсэн үг юм. Залуу нь утасдахгүй жаахан л удах юм бол, тэр надад хайргүй болсон, намайг өөр эмэгтэйтэй хуурч байгаа, надаас салахыг хүсэж байна гэх зэргээр тэд бодож эхлэдэг.


Хаяа залхуурч бай

Хэдийгээр түүнрүү хэн нэгэн утасдахгүй үед сэтгэл нь түгшидэг байсан ч Ола Бояар(25 настай, орчуулагч) урьд нь дуртайяа хийдэг байсан зүйлээ ахин сэргээж хийдэг болсон байна. – “Эхэн үедээ гадагшаа гарч бүх насныхаа хайраа хайхын оронд хөгшин эмээ шиг гэртээ суугаад юм хатгаж байна гэж бодоход тэнэг байсан. Гэвч сүүлдээ оройг ганцаараа өнгөрөөх дуртай болсон. үүний ачаар би илүү тайван болсон. Урьдын адил утасаа хараад суухаа больсон" гэж тэрээр ярьж байна.


Шүүмжлэлээс болоод сэтгэлээр бүү уна

Жолооныхоо шалгалтанд унавал , чи энэ тухай бодож байнга өөрийгөө зовоох болно. Гэвч үр дүн чамаас шалтгаалдаггүй гэдгийг сана. Жолооныхоо шалгалтанд очсон явдалдаа л баярла. Шалгалтны өмнөх айдсыг давж чадснаа үнэл.


Өөрөө өөртэйгээ нөхөрлөх дасгалууд
  • Өөрөө өөртэйгөө болз. Хайртай хүндээ зориулан хийж байгаа юм шиг : өөрийнхөө дуртай хоолыг хий, лаа асаа, хөгжим сонс. Үүнийг телевизийн өмнө чипс идэхтэй харин андуурч болохгүй шүү.
  • Өөрийгөө битгий шүүмжил.Өөрийнхөө тухай ярьж байхдаа анхаар ч бай. “Бий л болсон хойно бас л машинаа буруу тавьчихлаа.” Эсвэл “ Энэ өмдийг өмсөөд яг торх шиг байна” гэж хэлснээрээ өөрөө өөртөө төдийгүй ойр орчмынхондоо өөрийгөө юунд ч хэрэггүй амьтан гэж итгүүлэх болно.
  • Өөрийнхөө биед анхаар. Ямар хоол чамд таарч байна. Юу чамд энерги өгч байгааг ажигла. Хэрвээ хангалттай нойр авч чадахгүй, огт хоол идэхгүй бол эсвэл хоолоо хэтрүүлж иддэг бол энэ нь чамд ямарч тус дэм болохгүй харинч стрессдэх гол шалтгаан болж байдаг.
  • Өөртөө хамгийн тохиромжтой байдлаар амарч сур. Магадгүй энэ нь анхилуун үнэртэй халуун ус, бяслагал , эсвэл ил галын дэрэгдэх амралт ч байж болно. Хэрвээ спорт бол өөрийнхөө дуртай спортыг сонго. Өөрийгөө хүчлэн байж явдаг боди- билдингийн оронд хуучин тишүүрээ гаргаж аваад, жаахан охин байхдаа ямар гоёор гулгадаг байснаа сана.
  • Хааяа өөртөө хамгийн сайн найздаа өгдөг шигээ бяцхан бэлэг бэлэглэж бай. Хамт кинонд явах хүн чамд байхгүй байна уу? Тэгвэл өөртөө билет бэлэглэ.
  • Өөрийнхөө гадаад төрхөнд анхаар. Гэхдээ үүнийг баяртайгаар хий. Намхан нуруу гэх зэрэг өөрчилж болохгүй зүйлд харин санаагаа бүү зовоо. Эмэгтэйчүүдийн сэтгүүл дээрх бодит биш загвар өмсөгчидтэй өөрийгөө харьцуулахын оронд амьдралд хэрэгтэй зөвөлгөөнүүдийг нь ав.
  • Өөрөө өөртөө сэтгэл хангалуун, бахархаж байдаг зүйлээ цаасан дээр бич.
    Жишээ нь: “Миний гар гоё”, “Итали хэлнийхээ шалгалтыг амжилттай өгсөн”гэх мэт. Энэ бичсэн зүйлээ аль болох их харж бай.
  • Найз залуутай болохоо, турахаа, эсвэл сургуульд орохоо бүү хүлээ. Өнөөдрөөс эхлээд өөртэйгөө нөхөрлөж сур.