Tuesday, September 16, 2008

Тооцоолон бодох машин


Орондоо ороод унтах гэтэл нойр маань нэг л хүрдэггүй. Элдэвийн юм бодсноос болсон уу, эсвэл оройхон уусан кофеноос болсон уу, бүү мэд. Унтах гэж нилээд хөрвөөсний эцэст lap top-оо асаан, net-ээр тэнүүчлэж, ганц хоёр юм харахаар шийдсэн боловчиг, олигтой зүйлс ч олдсонгүй . Азаар блогтойгоо гэнэт санан, басхүү зарим нэг найзуудад маань миний бичсэн бичлэгүүд ихэд таалагдсан тухай сонсоод, урам орсон байсныг ч хэлэх үү, ямар нэгэн юм бичмээр санагдлаа. Юун тухай бичэхээ бодох зуур, үзэх дуртай tv show маань миний санаанд зурс хийн орж ирэх нь тэр. Мэдээж Sex and the city. Энэ киног үздэг бүсгүйчүүд маань намайг юу хэлэх гээд байгааг төвөггүйхэн таах байх. Тийм ээ. Тасархай,. Уг киноны гол дүр Carrie Bradshaw - Их хотын эмэгтэйчүүд, тэдний сексийн харилцаа, эр эмийн асуудлын талаар бичиж, түүгээрээ алдаршсан зохиолч эмэгтэй. Би бодлоо... Монголд энэ сэдвээр хэрэв хэн нэгэн бичвэл, Candace Bushnell-ын амжилтыг давтаж чадах байсан болов уу?

Хүн бүр өөрийнхөө нэгэн биений нөгөө талаа олох гэж, түүнийгээ хайн хорвоогоор хэрэн тэнүүчлэж, насыг бардаг гэл үү? Тэгвэл насан туршынхаа тэр хайрыг хаанаас хайх нь дээр байдаг юм бол?,. Ажил, сургуулийн алинаас нь вэ?, Эсвэл гадаа гудамжнаас хайсан нь дээр байдаг ч юм болов уу?,.

Зарим нэг нь номын сан, бас хорооллын дэлгүүрээр хайдаг гэж би сонссон юм байна. Магадгүй зарим нь бар, цэнгээний газраар ч хайдаг байх.

За тэгээд,. Хайж, хайж арай гэж нөгөө эрээд олдохгуй эрдэнэ, сураад олдохгүй сувдтайгаа тааралдлаа гэж бодоход, түүнийгээ мөн эсэхийг нь бид яаж таних ёстой вэ? Кинон дээрээс хараад байхад манай талын баатрууд чинь нууц үг ашиглан нэгнийгээ төвөггүйхэн олоод байдаг биз дээ?!. Үлгэрт ч бас тайлагдашгүй хаалгыг шидэт үгний л тусламжтайгаар онгойлгоод байдаг шиг санагдаж байна. Тэгвэл хайр сэтгэлийн нууц код нь юу юм бол?

Найз нөхдийн яриа энэ тэрээс ажаад байхад, хүнд гал халуун хайр дурлал нэг л удаа заяадаг юм шиг. Хэрвээ түүнийгээ алдаагүй бол, амьдралд янз бүрийн юм тохиолдлоо ч гэсэн хоёр хүн бие биенийгээ хайрлан насыг элээдэг бололтой. Харин салаад төөрчихсөн хүмүүсийн хувьд тэр чигтээ төөрөөд цаашаа явчихдаг юм шиг байгаа юм. Он жил улиран өнгөрөх тусам санаа нь явж, хүүхэд насандаа ямар ч хар бараан санаа, цаад наадахыг бодолгүйгээр нөгөө хүнээ хайрладаг байсан бол, хамгийн түрүүнд -за энэ хүнтэй дотно болохоор цаашид яах билээ?- гэж бодно. Үүнд буруу юм байхгүй мэт боловч, хайр чинь ингэж эхлэдэг гэж үү?

Гэтэл бас хар нялахаасаа бие биедээ дасан хайрлачихаад, магадгүй 10 жил өнгөрсний дараа зарим хосууд бие биенээсээ уйдан, өөр хэн нэгнээс шинэ хайрыг эрээд ч байх шиг.

Мэдэх юм алга даа.

Магадгүй тэр агуу хайр чинь зөвхөн үлгэрт л байдаг байх. Эсвэл уулын мод урттай богинотой гэдэг шиг, хайр сэтгэл ч бас урттай богинотой байдаг байх,. Бас хүн бүр энэ үгний утгыг өөр өөрөөр ч ойлгодог юм билүү, хэн мэдлээ. Ямартай ч энэ тухай тодорхой нээлт гаргаж чадаагүйн учир, миний бие бээр хоёр найзынхаа хошигнон ярьсан яриаг доор сийрүүлээд энэхүү бичлэгээ дуусгахаар шийдлээ. Таалан болгооно уу;)

Манай хотын, гайгүй боловсролтой, царайлаг залуу бүсгүйчүүдийн зөвхөн хоёрынх нь яриа шүү. Тэд залуустай дотно танилцахаасаа өмнө эхлээд анкет бөглүүлж байхаар шийдсэн гэнэ. Тэр анкет нь дараах асуултыг багтаасан байх юм.


  • найз охин, эхнэртэй эсэх
  • өмнө нь гэрлэж байсан эсэх
  • хүүхэдтэй эсэх (эхэнд асууж байгааг нь анхаараарай!,.)
  • нэр
  • нас
  • хаана ажилдаг
  • аль сургуулийг төгссөн
  • гадаадын хэдэн хэлээр ярьдаг
  • гэрийн хаяг
  • (тодорхой шалтгааны улмаас зарим нэг зүйлийг нь хассан болно :)


Гэх мэт асуултанд хариу аваад, түүнийгээ тооцоолон бодох машинд уншуулан, тохирох нэр дэвшигч мөн эсэхийг нь шалгах юм гэнэ лээ шүү.

5 comments:

Vinzo said...

Ter hoyor nz chin hair setgelee haij bgaa bol yagaad mashin, 9911-tei gar utas asuulgand n orson um bol?

Tuvshinjargal.S said...

hey,. hair setgelee haij bsn gj bicheegui shuu dee,. egduutseheer zuil bichsen bol sorry,. humuusiin hoorondoo hoshignoj yarisniig,. ingej yarij bnaa gj siiruulsen yum shuu dee:),.

Мөнхбаатар said...

Тэр зохиолынхоо тухайд өөрөө оролдоод үзээч :)

Нууц үгээр ойлголцдог их сонин юм байна. "Сэтгэл зүрхээ нээгээч" гэж хэлээд ойлгохгүй бол "Симсим хаалгаа нээгээч" гэж хэлэхийг хэлээд байгаа юм уу?

V.Ganzorig гэдэг хүний бухимдлаас болоод сүүлийн жагсаалтан дээрээ зарим нэгэн зүйлийг хассан уу? :P

Unknown said...

Vinzo, chinii gargasan gomdliin daguu suuliin bulletpoint-d baisan 9911, mashin zergiig hassiim shig baina shd. Vinzo ch ter hassan bulletpoint-iig ni hangaj baigaan baishuu. aiii...lol

Gehdee uneheer hair setgelee haihad 2 bolon 3 dahi bulletpoint tiim chuhal gejuu? dunno..

Tuvshinjargal.S said...

hair setgel gj yariad baival olon yum bn bhoo hehe,.