Friday, November 21, 2008

Үргэлжлэл бий...


Өнөөдөр сонины саяхны нэг дугаар дээр гарсан Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төвийн тухай нилээн шуугаан тарисан нийтлэлээс хойш гэнэт юу болов гэмээр манай улсын эрүүл мэндийн салбарынханыг тойрсон нийтлэл, нэвтрүүлэг, санал сэтгэгдэл олноор гарч нийгэм даяараа л шуугаж байх шиг байна. Дээрх нийтлэлийг хэд хоногийн өмнө хэрэгт дурлан байж уншлаа. Миний хувьд бичлэг нь их таалагдсан. Чухамдаа сэтгүүлч хүн нийгэмд болж бүтэхгүй байгаа юмны тухай зоригтой дугарч, нийгмийг сэрээж байх үүрэгтэй гэж би боддог. Өнөө цагт манайд түгээмэл болсон эл асуудлын талаар бичсэн сэтгүүлч Ш.Даваадоржид баяр хүргэж, талархалаа илэрхийлэе. Мэдээж салбарын сайдаасаа авахуулаад холбогдох дарга нар нь энэ асуудлын талаар тодорхой арга хэмжээ авах байлгүй дээ.

Үнэхээр өнөөдөр манай зарим нэг эмнэлэгүүдэд (тэр дундаа төрөх эмнэлэгүүдэд) мөнгөгүй л бол эмчдээ бүрэн дүүрэн итгэхэд хүндрэлтэй болсон нь нэгэнт нууц биш болжээ. Зах зээлийн энэ ороо бусгай цагт мөнгө гээч эд, өмссөн халаад шигээ ариун байх ёстой тэдгээр эмч нарын маань өвчтөндөө хандах сэтгэлд толбо үүсгээд байгаа нь их харамсалтай ч манай эмч нар бүгдээрээ тийм ёс суртахууны доголдолд орчихсон гэдэгтэй би огтхон ч санал нийлэхгүй.Учир нь миний бие бээр эмч хүнд гүн хүндэтгэлтэй ханддаг нэгэн. Яагаад гэвэл харинч манай монгол эмч нар хүнд нөхцөлд бусдын эрүүл энхийн төлөө, өдөр шөнөгүй, нойр хоолоо хасан байж ажилладаг гэдгийг би мэднэ...

Өнөөдөр эмч нар маань хүнд хэлэхээс ч ичмээр цалин авч түүгээрээ ар гэрээ болгож, маш их ачаалал, стрессэн дунд ажиллаж байна. Яахав төрөөс эрүүл мэндийнхээ салбарт чадлаараа л туслаж байх шиг байгаа юм л даа. Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж л байгаа юм байна лээ. Гэхдээ л бүрэн гүйцэд өнөөх нь шинчлэгдэж өгөхгүй л байна. Арга ч үгүй байх л даа. Зөвхөн эрүүл мэндийн салбарт өнөөдөр шинэчлэл шаардагдаад байгаа юм биш. Нийтийн тээврээс авахуулаад, бидний амар тайван байдлын төлөө халуунд халж, хүйтэнд хөрөн манаанд гарч байдаг цагдаа нарын маань амьдралч өнөөдөр хэцүү л байна. Энэ мэтээр хэцүү болгоныг дурдиад байвал дуусахгүй нь ойлгомжтой.

Хамгийн гол нь бид энэ төр болохгүй байна гэж улс төржихөөсөө өмнө яавал энэ асуудлуудыг шийдэж болох талаар өөрийн мэргэн ухаанаа уралдуулж, зөвхөн өөрийнхөө тусын тулд биш бусдын сайн сайхны төлөө, цаашлаад улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө юм хийх цаг нэгэнт болжээ. Залуусаа...

Tuesday, November 4, 2008

Хаанахын ёс вэ?


Саяхны нэгэн өдөр манай ажлын газраас зохион байгуулсан нэгэн арга хэмжээний дараа бидний урилгаар ирсэн гадны хоёр зочноос ярилцлага авах гээд нэгэн сэтгүүлийн сурвалжлагч ирэв. Уг нь хоёр зочноос маань ярилцлага авах зөвшөөрлийг нэгэн эеэлдэг эмэгтэй утасны цаанаас авч байсан бол сурвалжлагч нь гэж харин нилээд ширүүн дориун хүн байж таарлаа. Намайг ирэхэд тэрбээр нилээд ширүүн гэгч нь надаас- чи орчуулагч нь уу? гэж байна. Би ч -тийм ээ,. л гэлээ. Ярилцлагийн өмнө зураг авна гэж урьд нь ярьж тохирсон байсан учир нөгөө хоёр хүний зургийг авах болж түүнтэй хамт ирсэн зурагчин залуу зураг дарна. Энэ хооронд өнөөх сэтгүүлчийн дээрэнгүй зан арилаагүй л байлаа. Энд нэг зүйлийг тодрүүлахад бидний анх уулзсан өрөөнд биднээс гадна бас манай дарга, бас бус хүмүүс байсан л даа. За тэгээд ярилцлага дор хаяж 30 минут үргэлжлэнэ гэнэ. Тийм болохоор тухтай өрөөнд суух ёстой гэнэ. Дээр дурдисанчлан уг үйл явдал манай байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээний дараа болсон бөгөөд эл арга хэмжээ нь гадны байгууллагийн зааланд болсон билээ. Түүний хүсэлт бөгөөд шаардлагын дагуу өөр өрөөнд ярилцлага өгөхөөр болов. Дарга маань асуулаа. -30 минут чинь их удаан үргэлжлэнэ ш дээ. Танд дуу хураагч диктафон байгаа юу? гэж. Гэтэл өнөөх сэтгүүлч маань тийм сонин юмыг ашигладаг жижиг гар биш гэнэ. -Тэгвэл танд бэлдсэн асуулт байна уу? Бас л - Байхгүй гэж сэтгүүлч ах хариуллаа. Ингээд ярилцлага ч эхлэв. Гэвч,. Асуух гээд байгаа юмыг нь сонсоод байхад ер нь мань хүн манай зочны намтрыг тийм ч сайн мэдэхгүй бололтой. Мэдээж мэдэх албагүй. Гэхдээ л өмнө нь бид хоёр зочныхоо талаарх мэдээллийг чамалхааргүй л тараасан юмсан. Ямар хүнээс ярилцлага авах гэж байгаагаа болон юун тухай асуухаа өмнө бэлдэх зав түүнд байгаагүй л юм байлгүй дээ, бодвол. За тэр яахав гэтэл асууж байна. -Хэзээ анх хөгжим тоглож эхлэв?,. -Анхны тоглолт?,.-Олон оронд тоглосон байна. Хаанаас танд ийм санаа төрөв?,. гэж байснаа гэнэт -Даяарчлалын талаар асууж байна. Гэхдээ хэлсэн үгийг маань бараг тэмдэглэсэнгүй. Бараг гэдэг маань эхний хоёр гурван хариултыг тэмдэглэж байснаа гэнэт тэмдэглэлийн дэвтэрээ далд хийгээд асууж гарлаа. Тэмдэглэх цаасаа цүнхэндээ хийсэн хүн одоо бол миний орчуулахыг л чагнан толгой дохиж байв. Тэгээд л дээшээ харах юм. Юу асуух гэж байгаагаа бодов бололтой. Ярилцлагийн дундуур манай дарга эхнэрийн хамтаар бидний хажуугаас орон нэмэр болох өгүүлбэр хэлж өгч байлаа. Өнөөх сэтгүүлч ах байдгаар нь алцайгаад суучихсан л дээшээ харан асуултаа бодсон хэвээр л... Тэрээр авцалдаагүй баахан юм ярьж байснаа тэс өөр асуулт тавих аж. Тэгж байтал яагаад ч билээ манай даргыг юу хийдэг хүн болохыг нь сэтгүүлч ах мэдэж авах завшаан тохиолдов оо. Бас надаас -чи хааяа орчуулга хийдэг юм уу? гэж байна. Би өөрийгөө хаана ажилдгаа танилцууллаа. Харин энэ ярианы дараа өнөөх ширүүн сэтгүүлч ах гуайгийн манай даргатай болоод надтай харилцах харицаа шал өөр болсон гээч. Намайг ч сүүлдээ миний дүү л гээд байна лээ.хэхэ. За энэ ч яахав. Ийнхүү хэсэг хугацааны дараа бидний ярилцлага өндөрлөлөө. Бид бүхэн босоод бараг гарах гэж байтал өнөөх сэтгүүлч ах асууж байна.-өө тийм,. Миний дүү асуугаад өгөөч. Энэ хоёрын хувьд хайр гэж юу вэ? Ийнхүү бидний ажил дуусаж салцгаалаа. Өрөөнөөс гарах үедээ мөн асууж байна. -"та нар хаашаа явах вэ?" гэж,. Би энэ асуултыг харин ойлгоогүй ч "-гэр гэрлүүгээ "гэж хариулав. Ийнхүү гар гараа барилцаад бид салан одлоо.
Харин манайхан "Юу ч тэмдэглэж авсангүй. Сэтгүүл дээр тэгээд юу гарах юм бол?" гэж гайхаж үлдсэн юмдаг.
Миний хувьд гэвэл ямар гээч хүнд нь орчуулга хийснээ сайн ойлголгүй л үлдсэн. Нөгөө билиг танхай яруу найрагч гэдэг шиг, билиг танхай сэтгүүлч, сэтгүүл зүйн ухааны хүн гэхээрээ ийм байдаг юм болов уу? Бүү мэд. Би ямар мэдэх биш. Гэхдээ л тийм айхтар мундаг авьяастан нь байлаа ч гэсэн бусадтай эелдэг харицаж яагаад болдоггүй юм бол?!
Өнөөх манайхны магтаад байдаг Монгол эр хүний зан гээч нь энэ юм уу?! Хэнб гуайд ч бууж өгөх дургүй, хар ярианд хэрэглэдэг шиг "пээдгэр" зан гээч хаанахын ёсон бэ, хүмүүсээ?
Энүүхэндээ л гэж хэлэхэд олны танил хүмүүс -намайг ингэж яриагүй байхад тэр сонин тэгээд бичсэн байна лээ. гэж сүүлд нь янз бүрийн телевиз энэ тэрээр тайлбарлаад яриад байдгийн учрыг би бараг олсон шүү. Харах тэмдэглэл энэ тэргүй хүн чинь, очоод өөрийнхөө хүссэнээр л бичнэ биздээ. Тэгэхээр арга ч үгүй юм бишүү,. Гэхдээ харжил байя. Дараа долоон хоногт сэтгүүл нь гарах юм гэсэн шүү.

Tuesday, October 14, 2008

Түүний амьдрал дахь бүсгүйчүүдийн клубт тавтай морил


Cosmopolitan сэтгүүлээс орчуулав.

Эксүүд, ажлын газрын эмэгтэйчүүд, фитнес клубт танилцсан бүсгүй, оюутан цагийн найз охидууд... Чи хэзээ ч түүний амьдралын цорын ганц эмэгтэй болохгүй. Гэхдээ энэ нь ч дээр,. Та хоёрын харилцаанд энэ байдал нь харинч сайнаар нөлөөлөх болно.

(Эр хүн ингэж ярьж байна гэнэ,. :)

Миний амьдралд өөрийн гэсэн байраа аль хэдийнэ эзэлсэн бүсгүйчүүд үү? За байз,. Хэнээс нь эхлэх үү?

Би одоо 33 настай. Энэ хооронд чинь,. одоохон,. тоолъё... 33 эмэгтэйтэй дотно харилцаатай байсан юм байна. Одоо ч бас миний амьдралд хэд хэдэн чухал эмэгтэйчүүд байж л байгаа. Тэдний нэг нь миний эхнэр.

Хонгор минь, чамайг ухаан алдаж унахаас өмнө нэг юмыг энд тайлбарлая. Эрчүүд, бүсгүйчүүдийн хооронд зөвхөн найз нөхрийн харилцаа үнэхээр байж болдог. Эмэгтэй найзууд эрчүүд бидэнд харин ч их хэрэгтэй байдаг юм. Чи өөрөө зөвхөн эрчүүдтэй цагийг өнгөрөөдөг эр хүнийг төсөөлж чадахгүй л байгаа биз дээ? Чи минь тийм хүнтэй болзоонд явах байсан гэж үү?

Харин ч чиний нөгөө надтай хардаад байдаг бүсгүйчүүдийн ачаар би өнөөдөр чинийхээ насан туршын хань болоход тохирох сайн материал болоод байгаа нь энэ шүү дээ. Òýäãýýð á¿ñã¿é÷¿¿ä ìààíü ìèíèé - Эгч, эмэгтэй дүү,. -Жирийн найз хүүхнүүд,. -Хуучин найз бүсгүйчүүд,. -Хамт ажилдаг эмэгтэйчүүд,. Тэгээд мэдээж миний õàéðòàé ээж,.

Азаар би хоёр сайхан эгчтэй. Бид хамтдаа дарс уухаар гадагш гарцгааж, мөн утсаар удаан гэгч нь ярьдаг. Бас хэзээ ч билээ өмнө нь би тэднээс бүсгүйчүүдийн талаар зөвлөгөө авдаг байсан юм байна. Тэр хоёр хэзээ ч миний найз бүсгүйчүүдийг шүүмжлэж байгаагүй. Хэрвээ шүүмжлэдэг байсан байлаа ч, би нэг удаа тэдний хэлсэн үгийг бодож үзэх ч, дараагийн удаа нь хайхралгүй орхих байсан. Гэтэл яагаад хүүхнүүд залуугийнхаа эгч эсвэл дүү охиноос тэгтэлээ эмээдэг байна?
Магадгүй бид дүүгээ, эгчээ зарим тохиолдолд өөрсдөөсөө ч илүү мэддэг учраас энэ нь та нарт таалагддаггүй байх, тийм ээ. Гэхдээ гайхаад байх юу байна?,. Бид дор хаяж 16 жил хамтдаа нэг гэрт амьдарсан шүү дээ. Гэхдээ чамдаа дуулгах сайхан мэдээ гэвэл,. Бид хэзээ ч эгч, дүү нартайгаа харицдаг шиг харилцаагаа найз бүсгүйчүүдээсээ хайдаггүй. Чи бид хоёр хамт байгаагийн хамгийн гол шалтгаан нь чамайг би сайн мэдэхгүй, чи минь ч бас миний урьд нь хийж байсан зарим нэг таагүй зүйлсийг мэдэхгүй д байгаа юм. Тийм болохоор бага багаар танилцах нь илүү таатай байх болно шүү дээ,. Үгүй гэж үү?
Жирийн найз á¿ñã¿é÷¿¿äèéí ìààíü õóâüä ãýâýë áè òýäýíòýé секс хийхгүй. Үнэхээр тасархай харагддаг найз эмэгтэйтэйгээ ч мөн адил. Бас би тэдэнтэй секс хийх юмсан гэж сэм мөрөөддөг ч үгүй. Ганц бие ямар ч эр сайхан бүсгүйтэй анх танилцаад түүнийг болзоонд урих уу?,. эсвэл жирийн найзаа болгох уу? гэсэн хоёр сонголтын аль нэгийг нь хийх болдог. Тэгээд хэрэв шийдвэрээ нэгэнт тэр гаргасан л бол түүнийгээ ахиж өөрчилдөггүй. Мэдээж онцгой тохиолдол гэж байна л даа. Өөрийнхөө найзыг эргүүлэх дуртай эрчүүд ч бас байна. Мөн өөр өөр хүйсийн жирийн хоёр найз нэгэн сайхан шоу-ны дараа хамтдаа өглөө нэг орон дээр сэрэх тохиолдол ч байна. Гэхдээ ихэнх тохиолдолд тэд буцаад жирийн гэсэн тодотголтой найзууд хэвээрэй үлдэж чаддаггүй юм.
Эксүүдийн тухайд гэвэл... Тийм ээ, бид секс хийдэг байсан. Салсныхаа дараа ч бид секс хийх тохиолдол бас байдаг. - "Хэрвээ та хоёр хоёулаа ганц бие, мөн та хоёр найрсгаар салсан бол дараа нь хэд хэдэн удаа сексийн харилцаа та хоёрын дунд үүсэхийг үгүйсгэх аргагүй. Гэвч эцэст нь та хоёр нэг бол буцаад нийлнэ, үгүй бол хэдэн сексийн дараа бие биедээ баяртай гэж хэлэх болно. Таван жилийн өмнө салсан хуучин найз охинтойгоо би одоо ч уулздаг. Гэхдээ одоо түүнтэй секс хийх тухай бодол миний толгойд огт орж ирдэггүй "-гэж õýí íýãýí ýð ÷àìä õýëýõ ë áîëîâ óó.

Магадгүй чамд энэ худлаа мэт санагдах байх. Гэхдээ үнэхээр миний хуучин найз бүсгүйчүүд, болон олон жилийн өмнөх сайн найз охидууд маань чиний минь хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй шүү дээ. Хэрвээ ямар нэгэн юм болох байсан бол тэр нь аль дээр үед болоод өнгөрчихсөн байж таараа. Олон жилийн өмнө. Тэгэхээр одоо чи минь огт энэ талаар санаа зовсны хэрэггүй. Манай найзуудын хэлдэг шиг."Хуучин найз бүсгүй,. Бид хоёрын дунд ямар нэгэн юм нь болж өгөөгүй учраас л тэр одоо миний хуучин найз бүсгүй болсон шүү дээ" гэж.
Жинхэнэ сээтэгнэл... Хамт ажилладаг бүсгүйчүүд, хөрш эмэгтэйчүүд, бас фитнес клубын хүлээн авах дээр ажилладаг царайлаг бүсгүй юу? Тэд байгаа учраас л бид өөрсдийгөө эр хүн гэдгээ мэдэрдэг юм шүү дээ. Гэхдээ битгий санаа зов. Бид огт тэдэнтэй унтахыг санаархаагүй байна. Гэвч гэр бүлийн амьдралдаа хамгийн сэтгэл хангалуун явдаг залуу ч хөнгөн сээтэгнэх дуртай байдаг юм. Тийм шүү. Ердөө л өөрийнхөө үнэ цэнийг мэдрэхийн тулд шүү дээ. Мэдээж бас хамаагүй эрт хөгширөхгүй нь ч тулд.

25 настай Анджей итали хэлний курст явж байхдаа нэгэн бүсгүйтэй сээтэгнэдэг байсан гэдгээ нуухыг хүссэнгүй. -"Бид улам бүр халуухан сэдвүүдээр хоорондоо ярилцдаг байсан. Гэвч хоёулаа цаанаа хайртай хүнтэй байсан болохоор харилцаагаа үргэлжлүүлж, хэн хэндээ гай тарьж болохгүй гэдгээ мэдэж байсан. Тийм ч учраас итали хэлний курс ч дууссан, бид ч бас уулзахаа больсон" - гэж тэрээр ярьж байна.

Хэрвээ итали хэлний курст сууж байхдаа уйдаж үхэхгүй нь тулд өөр эмэгтэйтэй сээтэгнэдэг юм бол, ажил дээр түүнээс ч илүү юм болдог байж таарна даа... Чи өөрийнхөө эрийн mail хаягийг нь шалгаж үзэх хэрэгтэй юм биш үү? :)
Хэрвээ тэр бүгд сээтэгнэл сексээр төгсдөг байсан бол эдийн засгийн хямралд аль эрт энэ улс чинь орчихсон байгаа. Ажил хийх хүн олдохоо байна биз дээ? Одоо хонгор минь чи тайвширсан уу? Мэдээж бидний амьдралд тэдгээр бүсгүйчүүд маш чухал. Яагаад гэвэл тэд, бидэнд çөвхөн чи л миний àìüäðàëûí цорын ганц бүсгүй гэдгийг улам бүр ойлгуулдаг юм. Миний энэ үгэнд чи ìèíü итгэсэнгүй юу? Тэгвэл õàéðò ìèíü би чамд аавынхаа хэлýõ äóðòàé íýãýí үгийг хэлж өгөе. " Хаана чамд хоол идэх хүсэл төрсөн нь огт хамаагүй,. Хамгийн чухал нь эр хүн гэртээ л хоололдог þì".

Wednesday, October 1, 2008

Далай ламын сургаалаас...

Буцааж болдоггүй гурван зүйл:

  • үг хэл
  • алдагдсан боломж
  • цаг хугацаа

Хүнд хэрэгтэй 3 зүйл:

  • хүсэл мөрөөдөл
  • амжилт
  • аз

Тэднийг бий болгоход хэрэгтэй 3 зүйл:

  • хөдөлмөр
  • чин сэтгэл
  • боломж

Sunday, September 21, 2008

Casablanca

Casablanca
http://beemp3.com/download.php?file=1755969&song=Casablanca

I fell in love with you watching Casablanca
Back row of the drive in show in the flickering light
Popcorn and cokes beneath the stars became champagne and caviar
Making love on a long hot summers night
I thought you fell in love with me watching Casablance
Holding hands ‘neath the paddle fans in Rick’s Candle lit café
Hiding in the shadows from the spies
Moroccan moonlight in your eyes
Making magic at the movies in my old Chevrolet
Oh! A kiss is still kiss in Casablanca
But kiss is not a kiss without your sigh
Please come back to me in Casablanca
I love you more and more each day as time goes by
I guess there’re many broken hearts in Casablanca
You know I’ve never really been there.so, I don’t know
I guess our love story will never be seen on the big wide silver screen
But it hurt just as bad when I had to watch you go
Oh! A kiss is still kiss in Casablanca
But kiss is not a kiss without your sigh
Please come back to me in Casablanca
I love you more and more each day as time goes by

Tuesday, September 16, 2008

Тооцоолон бодох машин


Орондоо ороод унтах гэтэл нойр маань нэг л хүрдэггүй. Элдэвийн юм бодсноос болсон уу, эсвэл оройхон уусан кофеноос болсон уу, бүү мэд. Унтах гэж нилээд хөрвөөсний эцэст lap top-оо асаан, net-ээр тэнүүчлэж, ганц хоёр юм харахаар шийдсэн боловчиг, олигтой зүйлс ч олдсонгүй . Азаар блогтойгоо гэнэт санан, басхүү зарим нэг найзуудад маань миний бичсэн бичлэгүүд ихэд таалагдсан тухай сонсоод, урам орсон байсныг ч хэлэх үү, ямар нэгэн юм бичмээр санагдлаа. Юун тухай бичэхээ бодох зуур, үзэх дуртай tv show маань миний санаанд зурс хийн орж ирэх нь тэр. Мэдээж Sex and the city. Энэ киног үздэг бүсгүйчүүд маань намайг юу хэлэх гээд байгааг төвөггүйхэн таах байх. Тийм ээ. Тасархай,. Уг киноны гол дүр Carrie Bradshaw - Их хотын эмэгтэйчүүд, тэдний сексийн харилцаа, эр эмийн асуудлын талаар бичиж, түүгээрээ алдаршсан зохиолч эмэгтэй. Би бодлоо... Монголд энэ сэдвээр хэрэв хэн нэгэн бичвэл, Candace Bushnell-ын амжилтыг давтаж чадах байсан болов уу?

Хүн бүр өөрийнхөө нэгэн биений нөгөө талаа олох гэж, түүнийгээ хайн хорвоогоор хэрэн тэнүүчлэж, насыг бардаг гэл үү? Тэгвэл насан туршынхаа тэр хайрыг хаанаас хайх нь дээр байдаг юм бол?,. Ажил, сургуулийн алинаас нь вэ?, Эсвэл гадаа гудамжнаас хайсан нь дээр байдаг ч юм болов уу?,.

Зарим нэг нь номын сан, бас хорооллын дэлгүүрээр хайдаг гэж би сонссон юм байна. Магадгүй зарим нь бар, цэнгээний газраар ч хайдаг байх.

За тэгээд,. Хайж, хайж арай гэж нөгөө эрээд олдохгуй эрдэнэ, сураад олдохгүй сувдтайгаа тааралдлаа гэж бодоход, түүнийгээ мөн эсэхийг нь бид яаж таних ёстой вэ? Кинон дээрээс хараад байхад манай талын баатрууд чинь нууц үг ашиглан нэгнийгээ төвөггүйхэн олоод байдаг биз дээ?!. Үлгэрт ч бас тайлагдашгүй хаалгыг шидэт үгний л тусламжтайгаар онгойлгоод байдаг шиг санагдаж байна. Тэгвэл хайр сэтгэлийн нууц код нь юу юм бол?

Найз нөхдийн яриа энэ тэрээс ажаад байхад, хүнд гал халуун хайр дурлал нэг л удаа заяадаг юм шиг. Хэрвээ түүнийгээ алдаагүй бол, амьдралд янз бүрийн юм тохиолдлоо ч гэсэн хоёр хүн бие биенийгээ хайрлан насыг элээдэг бололтой. Харин салаад төөрчихсөн хүмүүсийн хувьд тэр чигтээ төөрөөд цаашаа явчихдаг юм шиг байгаа юм. Он жил улиран өнгөрөх тусам санаа нь явж, хүүхэд насандаа ямар ч хар бараан санаа, цаад наадахыг бодолгүйгээр нөгөө хүнээ хайрладаг байсан бол, хамгийн түрүүнд -за энэ хүнтэй дотно болохоор цаашид яах билээ?- гэж бодно. Үүнд буруу юм байхгүй мэт боловч, хайр чинь ингэж эхлэдэг гэж үү?

Гэтэл бас хар нялахаасаа бие биедээ дасан хайрлачихаад, магадгүй 10 жил өнгөрсний дараа зарим хосууд бие биенээсээ уйдан, өөр хэн нэгнээс шинэ хайрыг эрээд ч байх шиг.

Мэдэх юм алга даа.

Магадгүй тэр агуу хайр чинь зөвхөн үлгэрт л байдаг байх. Эсвэл уулын мод урттай богинотой гэдэг шиг, хайр сэтгэл ч бас урттай богинотой байдаг байх,. Бас хүн бүр энэ үгний утгыг өөр өөрөөр ч ойлгодог юм билүү, хэн мэдлээ. Ямартай ч энэ тухай тодорхой нээлт гаргаж чадаагүйн учир, миний бие бээр хоёр найзынхаа хошигнон ярьсан яриаг доор сийрүүлээд энэхүү бичлэгээ дуусгахаар шийдлээ. Таалан болгооно уу;)

Манай хотын, гайгүй боловсролтой, царайлаг залуу бүсгүйчүүдийн зөвхөн хоёрынх нь яриа шүү. Тэд залуустай дотно танилцахаасаа өмнө эхлээд анкет бөглүүлж байхаар шийдсэн гэнэ. Тэр анкет нь дараах асуултыг багтаасан байх юм.


  • найз охин, эхнэртэй эсэх
  • өмнө нь гэрлэж байсан эсэх
  • хүүхэдтэй эсэх (эхэнд асууж байгааг нь анхаараарай!,.)
  • нэр
  • нас
  • хаана ажилдаг
  • аль сургуулийг төгссөн
  • гадаадын хэдэн хэлээр ярьдаг
  • гэрийн хаяг
  • (тодорхой шалтгааны улмаас зарим нэг зүйлийг нь хассан болно :)


Гэх мэт асуултанд хариу аваад, түүнийгээ тооцоолон бодох машинд уншуулан, тохирох нэр дэвшигч мөн эсэхийг нь шалгах юм гэнэ лээ шүү.

Sunday, September 14, 2008

Socrates


"My advice to you is get married: if you find a good wife you'll be happy; if not, you'll become a philosopher." Socrates.