Есүсийн дахин мэндэлсний баярыг дэлхийн Христос шашинтай бүхэл орон өргөн дэлгэр тэмдэглэж, урт удаан баярын амралтууд манай бөмбөрцөгийн нилээдгүй оронд болж бараг өндөрлөж байгаа энэ цаг мөчид энэ баяртай бага зэрэг холбоотой нэгэн заншилын талаар хүүрнэнгээ, хэдэн жилийн өмнө болсон хөгжөөнтэй ч гэмээр нэгэн түүхээ эргэн санамаар санагдлаа...
lany poniedzialek Dyngus Day, Smigus Dyngus зэрэг олон нэрээрээ алдаршсан энэ баярт гэмээр уламжлалт өдрийг Польшууд ихэд өргөн дэлгэр тэмдэглэнэ. Жил бүрийн Улаан өндөгний баярын дараах нэг дэх өдөр буюу даваа гарагт, амралтын өдөр энэ баярыг тэмдэглэдэг жамтай. Гэхдээ баяр гэж хэлэхэд бас жаахан учир дутагдалтай. Учир нь энэ өдөр зарим нэг хүний хувьд шоглоом болж хувьраад байдаг юм.
Бид Польш улсад ирээд хэдхэн л сар болж байлаа. Хаврын нэг сайхан дулаахан нартай өдөр долоон давхарт амьдардаг, төгсөх курсын Монгол оюутан ах, бидэнтэй хамт хэлний бэлтгэлд сурч байгаа эрэгтэй оюутаны хамтаар манай өрөөнд гэнэт дайран орж ирээд биднийг үг хэлэхийн завдалгүй усаар шүршиж гарлаа. Өрөөндөө бид хоёр хоёроор дөрвүүлээ амьдардаг байсан юм(гал тогоо, ариун цэврийн өрөөнөөс гадна унтлагын хоёр өрөөтэй байр байсан). Бид юу болоод өнгөрснийг мэдэх ч сөхөөгүй байтал, нөгөө хоёр чинь инээдээ барьж ядан байж ярьж байна. -Өнөөдөр чинь Лани Понежавик буюу усны баяр, усаар бие биенийгээ норгодог баяр шүү дээ... Бид хэд тэднээс өшөөгөө авахаар шийдэн хамаг л том гэсэн савнууддаа ус дүүргээд тэдний хаалгыг тогшлоо. Тэр хоёр тус тусдаа өөр өөр өрөөнд амьдардаг байсан ба хоёулаа тэр үед (Баярын амралт болж байсан болохоор:) ганцаараа байж таарсан юм. Бид хичнээн тэдэн дээр сайн санаа өвөрлөж ирсэн, ямарч ус энээ тэрээ байхгүй гэсэн боловчиг хашир чононууд:) мэдээж хаалгаа онгойлгож өгсөнгүй. Эцэст нь бид маш хорлонтой арга сэдэж олсон бөгөөд энэ нь хогийн тосгуураа ашиглан тэдний өрөөнүүдийн хаалганы доогуур ус хийх явдал байв. (Оюутны байр байсан болохоороо ч тэрүү, бүх өрөөнүүдийн хаалганы доор ямар ч гэсэн 1 см зай байдаг байсан). Ажиллагаагаа амжилттай дуусгахын тулд бид тэсэхгүй инээчихгээд байсан ч, нэг нь тосгуурыг 45 градус барьж нөгөөх нь дээрээс нь зугуухан ус хийсээр авч ирсэн хамаг л усаа дуусгасан юм. Бүх юм санснаар болсон болохоор бид ихэд сэтгэл хангалуун өрөөндөө буцаж ирнэ биз дээ,.. Маргааш өдөр нь тэд ярьж байна... Түмээ ах орон дээрээ хэвтэн телевиз үзэж байгаад юу ч юм бэ дээ нэг юм авахаар босоод... шалаар нь нэг тарсан усан дээр гишгэжээ. Хэн хийсэн нь ойлгомжтой болохоор уур нь нэг хүрэвч бас инээд нь хүрч байсан гэдэг.
Тэр цагаас хойш 2, 3 жилийн дараа Олон Улсын Оюутны Чуулга Уулзалт Варшав хотод зохиогдож би хоёр монгол найзтайгаа тэрхүү Чуулга уулзалтанд оролцож цагийг их л сайхан, бас хөгжилтэй өнгөрөөж байсан санагддаг юм. Гэтэл гайтай юм шиг өнөөх усны баяр гээч өдрөөр нь бид гэр гэрлүүгээ буцах болдог юм байна.. Өглөөнөөс хойш л бид гурав дүрсгүйтэж хүн болгоныг (мэдээж тэд нар нь бидний сайн андууд учир уурлахгүй:) усаар шүршиж баахан гүйв. Тэрний өмнөх өдрүүдэд нь Beautiful mind гээч агуу киног үзээд удаагүй байсан болохоор хүмүүсийн нэрийг хольж хутган, бас юмсын нэрийг сольж нэрлэж байлаа. Жишээ нь, нэг ширээнд хамт хоол идэж байгаа хэн нэгэн найздаа талх дамжууллаа гэхэд: - май, энэ өндгийг ав гэх,... Хоосон сандал дээр бидний хажууд хүн ирээд суух гэвэл: - Чи Давидыг таних билүү? гэх мэтээр асууна. Мэдээж араас нь бөөн хөхрөөн, инээдэм, наргиан залгана... Ёстой нөгөө уйлах хүүхдийн юу урд өдрөө яана билээ,. тийм л юм болоод байж л дээ тухайн үедээ,. Ирсэн зочид ч гэр гэрлүүгээ буцах болов.
Бид гурав байрлаж байсан газраасаа гараад явж байтал... Замын нөгөө талд хувин хувин ус барьсан дунд сургуулийн бололтой охид хөвгүүд зогсож байх нь тэр. Бид ч тэднийг, тэд ч биднийг харлаа. Тэд наашаа гүйж байна. Бид гурав буцаад зугтлаа. Нөгөө хоёр маань хаана байсныг бүү мэд, амь амиа бодоорой болсон цаг байсан болохоор би нэгэн байшингийн буланруу эргээд гүйлээ... Төд удалгүй хэсэг хүүхдүүд миний тал талд ирчихсэн хувин хувин ус надруу цацаж байх юм... Oh, MY GOD... Smigus Dyngus... Би гэж усан хулган. Цаад гудамжруу гарлаа. Хайрт найз маань зогсож байна. Бас л бөөн ус. Хамаг хувцаснаас нь ус урсана. Миний хувцаснаас ч бас ялгаагүй ус сул урсаж, би хаана л зогсоно тэнд бяцхан цөөрмүүд үүссээр байв. Бид хоёр бие биенийгээ хараад тэврэлдлээ, бас нулимс гарлаа... Хннн... Хүний нутагт ганцаардаж байгаагаа мэдлээ... :( ., Өнөө найз маань ярьж байна. Нөгөө нэг найз маань бас шалба норсон... Тэгээд тэр шууд гэрлүүгээ явчихсан гэнэ.
Энэ явдал бидний байрлаж байсан байрнаас галт тэрэгний буудал хүрэх замд болсон учир, Оюутны Чуулганд хамт оролцсон найз нар маань бид хоёр дээр ирлээ. Ихэнх нь Варшавынх биш байсан болохоор төв галт тэрэгний буудалруу явж байсан нь тэр ажээ. Монгол найз маань тэдэнтэй цааш явахаар болж, би гэдэг хүн надад өөрийн охин шигээ ханддаг байсан Польш эгчрүүгээ утасдаж намайг ирж аваачээ гэж гуйлаа. Тэднийхрүү явах замдаа машин дотор нойтон хувцасаа тайлж, түүний авчирсан хуурай хувцасыг өмсөнсөн...
Энэ чинь Польш шүү дээ,. Ийм уламжлалтайгаас хойш яая гэхэв:)
Тиймээ,. Польшууд жил болгоны Улаан өндөгний баярын дараах даваа гарагийг ингэж угтдаг уламжлалтай. Тиймээс,. Хэрвээ чи Польш явж байгаа бол яг энэ л өдөр аль болох гэртэй байхыг хичээгээрэй,.
Эрт дээр цагт Польш оронд Христийн шашин дэлгэрээгүй байсан үед хүмүүс цэвэр ариуныг бэлэгдэн, жил бүрийн хавар бие биенийгээ усаар норгодог байж. Норсон тэр хүн хавартай цуг шинээр төрдөг гэж тэд үздэг байж л дээ. Хэн их усаар цацуулна тэр хүн тухайн жилдээ хамгийн их аз хиймортой нь байх учиртай. Тийм болохоор айлууд, эцэг эхчүүд нөхөрт гараагүй охиноо усаар цацаж норгодог байж. Усаар цацуулсан охин тэр жилдээ нөхөрт гарч, хүүхэд гаргах нь тодорхой. Зарим хархүү сэтгэлтэй бүсгүйгээ албаар хөөн байж усаар норгодог байсан гэх. Үүнээс бүр өмнө. Нөхөрт гараагүй охидыг саваагаар цохидог байсан ч гэж ярьдаг юм. ( Мэдээж зодох биш л дээ),. Манайхаар бол барцдыг нь гаргаж, охиндоо сайн эр нөхөр, үр хүүхэд дуудаж байгаа нь тэр юм л даа. Христийн шашин дэлгэрээд ирэхийн цагт сүм хийдийнхэн харанхуй бүдүүлэг хүмүүсийн энэ мэт заншилыг өөрсдийн шашинтайгаа эвтэйхнээр зохицуулсан нь өнөөгийн Улаан өндөгний баярын дараах даваа гарагийн зан үйл болж байгаа юм. Христийн шашинд ч Бурханы хүүхдүүдийг усаар норгон (усан баталгаа гэж хэлдэг) ариусгаж, дахин шинээр төрүүлүүлдэг биз дээ. Ингээд л энэ нь өнөөдөр олон мянган польш залуучууд, хүүхдүүдийн хамгийн дуртай өдөр нь болж хадгалагдан үлдсэн байна.

Хуулиар бол даваа гарагийн өдрийн 12 цагаас хойш хэн ч олон нийтийн газар бие биеэнрүүгээ ус цацах хоройтой. Гэвч энэ хорио бол үнэндээ ямар ч хүчингүй нэгэн. Харин орой болохын цагт телевизийн сувгуудаар хэсэг залуус автобус, тралебусуудруу хувинтэй ус барин орж, тэнд сууж явсан зорчигчидрүү ус цацсан, өөр хэн нэгэн ямар нэгэн газар тэгэж, бас ингэж ус цацсан тухай мэдээнүүд л ар араасаа хөврөнө шүү дээ.
Бидний хувьд Польш хүмүүсийн энэ хачин заншилын золиос болсон тэр өдөр их л энгийн төгсгөлтэй байсан юм:),. Нэг найз маань өөрийнхөө сурдаг хотруугаа явж байх замдаа галт тэрэгний 00-ын өрөөнд нойтон хувцасаа сольсон бол Варшавт байдаг найз маань харин гэрлүүгээ харих замдаа салхи аваад ханиад хүрээд, халуурсныг эс тооцвол шүү дээ. Миний хувьд шинэхэн авсан элгэн ботинк маань л жаахан хайран байсан даа:(.
Oдоо эргээд бодоход тэр өдөр харин ч гоё дурсамж болж үлджээ. Учир нь бид одоо ч гэсэн уулзах бүрдээ энэ тухайгаа ярьж үхтэлээ инээлдсээр л байгаа.
Тэр заншил, мухар сүсэг энэ тэрийн тухайд гэвэл,.. Усаар цацуулсан охин эр нөхөрт гарч, үр хүүхэдтэй болдог гэсэн үг бас тийм ч оргүй зүйл биш юм шиг байгаа юм шүү. Тэр явдлаас хойш сар гаруйхны дараа өөр хотод амьдардаг найзаасаа "жирэмсэн болсон удахгүй найз залуутайгаа гэрлэхээр болсон" гэсэн мэдээг би хүлээн авсан юмдаг. Харин Варшавын найз бид хоёр одоог болтол чимээгүй л байна. Тэгэхээр тухайн үедээ л бага норсон болж таарлаа;)

No comments:
Post a Comment