Sunday, August 31, 2008

Стресс түүнээс гарах аргууд


Стрессээс хамгаалах хамгийн чухал хэрэгсэл бол ухамсар. Ухамсраар стрессийг даван туулна.

Өглөө урьдынхаасаа 15 минутын өмнө босч сур
Бухимдахгүй байхыг хүссэн хүний хамгийн эхэнд мөрдөх зүйл бол өглөө урьдынхаасаа 15 минутын өмнө босч сурах. Ингэж хэвшвэл та бүх ажлаа амжуулж чадна.

Цагийн юмыг цагт нь хийж бай
Уулзалтын цаг, гадаад хэл сурах, дэлгүүр орох, номын санд очих зэрэг тухайн өдөр хийх ажлаа бичиж төлөвлөж бай. Ажлаа хойш тавьсандаа харамсах үе зөндөө гардаг болохоор цагийн юмыг цагт нь хийж байгаарай.

Кофе бага уу
Кофе их уувал зүрхний үйл ажиллагаа өөрчлөгдөн амархан бухимдахын нэг үндэс болдог

Бусдад үгүй гэж хэлж сур
Үгүй гэж хэлж чадахгүйгээсээ болж бусдын болоод өөрийн ажлыг унагах үе олон байдаг. Тийм болохоор танд үнэхээр цаг зав байхгүй бол үгүй гэж зоригтой хэлж бай

Өөрийгөө дутуу үнэлсэн бодлоо өөрчил
Та гадаад байдалдаа байнга анхаарч бай. Та сайхан харагдвал сэтгэл санаа чинь өөдрөг байх болно

Бусдыг уучилж сур
Хэн нэгний хийсэн алдааг бодон сэтгэл санаагаа хямрааж явахаар зүгээр л мартаж бай. Бид төгс биш орчлонд амьдарч байгаа гэдгийг ойлго.



Ирээдүйгээ сайхнаар төсөөлж,. Хүн бүр чадах бүхнээ хийж байгаа гэдэгт итгээрэй.


Стресс бууруулах аргуудаас. Thomas D. Yarnell, Ph.D. Clinical Psychologist

  1. Хөгжилтэй бай
  2. Завсарлага ав
  3. Явган яв
  4. Хоолны дэглэм барь
  5. Эрчимтэй дасгал хийж бай
  6. Одоо байгаасаа илүү унт
  7. Инээ. Өөрийгөө нухацтай битгий байлга
  8. Хоббитой бол
  9. Сайхан зүйл бод
  10. Яарахгүй нь тулд хангалттай эрт гэрээсээ гарч бай
  11. Уудаг каффиний хэмжээгээ багасга
  12. Өдөр бүр өөртөө чимээгүй байх цаг гарга
  13. Тогтмол залбир
  14. Өдөр бүр уулздаг хүмүүсийнхээ талаар сайнаар бод
  15. Итгэлтэй андаасаа зөвлөгөө туслалцаа ав
  16. Туслах грүп байгуул
  17. Хатуурсан булчинг сулруул
  18. Амьдралаа сонирхолтой болго. Шинэлэг зүйл хий
  19. Ах дүү, найз нөхөдтэйгээ холбоотой бай
  20. Магтаал өгч, бас хүлээн авч сур
  21. Сандал дээр тухтай суугаад нүдээ анин 3 удаа гүнзгий амьсгаа аваад гаргахдаа биеэ сул тавин тайвшир. Ингэж түр амраад буцаад хийж байсан зүйлээ үргэлжлүүлэн хий.
  22. Бусдыг хүндлэн харьц
  23. Өөрийгөө хүндэл
  24. Өдөр бүр хийх ёстой зүйл болоод хийхийг хүсэж байгаа зүйлсийн бодитой жагсаалтыг гарга. Хамгийн чухалаас нь эхлэн хий. Ингэснээрээ та жагсаалтаа бүрэн дуусгаагүй ч хамгийн чухал зүйлээ амжуулсан байх болно.
  25. Сайнаар бод. Эерэг бодол таны стрессийг багасгана.
  26. Өөрийн мэдрэмжинд хариуцлагатай ханд. Ууртай үедээ ямар нэг зүйл хийхээс түр азна.

No comments: