Tuesday, April 22, 2008

Өөрөө өөрийнхөө хамгийн сайн найз нь бол

Glamour сэтгүүлээс орчуулав.
Өөрйинхөө хамгийн сайн найз нь бол (охид, бүсгүйчүүдэд л хамааралтай байж магад:)


Oscar Wilde “Өөрөө өөрийгөө хайрлах нь бусдыг хайрлахын эхлэл” гэж хэлсэн байдаг.
Чи өөрийнхөө хамгийн сайн найз мөн үү? Эсвэл тийм биш юм шиг чамд санагдаж байна уу? Тэгвэл дараах асуултанд үнэнчээр хариулаад үзэхийг зөвлөе.

- Гэр бүлийнхээ гишүүд, найз нөхдийнхөө бүх гуйлтыг чи биелүүлдэг үү?

- Заримдаа чамд чи хүний амьдралаар амьдраад байгаа юм шиг санагддаг уу?

- Сүүлийн хэдэн долоон хоног өөртөө цаг зав гаргасангүй мэт чамд санагдаж байна уу?

- Өөрийнхөө одоогийн амьдралын хэв маягаас чи сэтгэл ханамжгүй байна уу?

- Хүний хийх ёстой юмыг хийж байсан тохиолдол өөрт чинь бий юу?


Хэрвээ дээрх асуултуудын дор хаяж 2 т нь тийм гэж хариулсан бол доорх сэдэв өөрт чинь зориулагдсан байна.


Өөрөө өөртөө хамгийн чухал хүн бай

Сэтгэл судлаач Анна Косевска: - “Бусад хүмүүсийн хүсэлтийг биелүүлэхийн тулд өөрийнхөө хүсэл эрмэлзэлээсээ татгалзаж болно. Гэвч энэ байдал даамжирсаар чи өөрийгөө хүнд ашиглагдаж байгаа мэт сэтгэгдэл чамд төрж эхлэвэл энэ байдалтайгаа тэмцэх хэрэгтэй болсны л дохио болж байна гэсэн үг юм".


Яагаад өөрийнхөө найз байх нь чухал вэ?

Товчихондоо бол өөрөөр амьдрах нь хүнд учраас л тэр.

Өөрөө өөртөө дургуй хүмүүс өөрийнхөө хэрэгцээ, хүсэл сонирхолоо мэддэггүй бөгөөд тэдгээрийг огт байгаагүй юм шиг амьдарч байдаг. Тэд амьдралынхаа ихэнх чухал шийдвэрээ эцэг эх, танилуудынхаа нөлөөгөөр гаргасан байдаг байна.

Зөвхөн эцэг эх нь хүссэн болохоор эмч болох гээд анагаахад сурах болсон найз бидэнд байгаагүй гэж үү?
Тийм хүмүүс хожим хойно нь өөрийнхөө дургуй ажилаа хийж, эсвэл өөртөө тохироогүй хүнтэй суудаг. Харин өөрөө өөртөөгөө нөхөрлөж чаддаг хүмүүс эргээд бусад хүмүүстэй хамгийн сайн харилцаатай байдаг бөгөөд хувийн амьдрал дээрээ ч, ажилдаа ч амжилттай байдаг байна.


Бусад хүмүүс юу хэлж байгааг сонс

Өөрөө өөртэйгээ нөхөрлөх нь тиймч хялбар биш. Маш энгийн дасгалаас эхэл.

Танай ангийн охин чиний сайн найз болоход хэр их хугацаа шаардагдсан бэ? Санаж байна уу? Маш олон цагийг та хоёр хамтдаа өнгөрөөж, олон зүйлийн талаар ярилцаж байсан, тийм биш гэж үү?. Одоо чи хүнд хэцүү ямар ч үедээ түүнд хандаж болно гэдгээ мэднэ. Яг үүнтэй ижил зарчимаар өөрөө өөртэйгөө нөхөрлөдөг байна.
– Эхлээд өөрийгөө таниж мэд.
– Бидэнд ямар нэг бэрхшээл гарч ирэхэд бид хамгийн түрүүнд түүнийг хоол, секс, хөгжим, архи зэргийн тусламжтайгаар мартахыг хичээдэг. Гэвч үүний оронд эрүүл ухаан, зориг хатуужил маш чухал бөгөөд бид дотоод сэтгэлд бий болж болох таагүй зүйлийгч хүлээж авахад бэлэн байх хэрэгтэй.

Өөрийгөө таниж мэдэх өөр сайн арга бол өөрийн чинь тухай хүмүүс юу гэхийг анхааралтай сонсох явдал юм.

Өөрөө өөртэйгээ хөгжилд

Ганцаараа оройг өнгөрөөхөөс айна гэдэг бол бид өөрөө өөртөө сайн байхад асуудал байна гэсэн үг юм. Ингэж хэн нэгэнтэй хамт байх нь бидэнд өөрөө өөрийгөө үнэлэх боломж олгож байдаг.
Доктор Косевска үүнийг дараах байдлаар тайлбарлаж байна.
– “Үүрд энэ байдал үргэлжилнэ гэж айдаг учираас бид ганцаардалаас айдаг. Хэрвээ надад өнөөдөр найз залуу байхгүй бол үүрд байхгүй байна гэж бодох нь хэт явцуу бодол юм. Өөрөө өөртэйгээ байж чадах чадвар нь биднийг биеэ дааж амьдрахад сургадаг бөгөөд энэ нь эргээд бидний цаашдын хамтын амьдралд эерэг нөлөө үзүүлж байдаг.”

Өөрөө өөртэйгээ байж чаддаггүй залуу бүсгүйчүүд ихэвчлэн дараах 2 алдааг гаргаж байдаг. Эхнийх нь тэд ганцаардлаас зугтаж байвал ямар ч залуутай хамаагүй холбогддог байна. Хоёр дахь алдаа нь хэрвээ тэр хэн нэгэн залуутай хамт байдаг бол түүнээс амархан хамааралтай болно гэсэн үг юм. Залуу нь утасдахгүй жаахан л удах юм бол, тэр надад хайргүй болсон, намайг өөр эмэгтэйтэй хуурч байгаа, надаас салахыг хүсэж байна гэх зэргээр тэд бодож эхлэдэг.


Хаяа залхуурч бай

Хэдийгээр түүнрүү хэн нэгэн утасдахгүй үед сэтгэл нь түгшидэг байсан ч Ола Бояар(25 настай, орчуулагч) урьд нь дуртайяа хийдэг байсан зүйлээ ахин сэргээж хийдэг болсон байна. – “Эхэн үедээ гадагшаа гарч бүх насныхаа хайраа хайхын оронд хөгшин эмээ шиг гэртээ суугаад юм хатгаж байна гэж бодоход тэнэг байсан. Гэвч сүүлдээ оройг ганцаараа өнгөрөөх дуртай болсон. үүний ачаар би илүү тайван болсон. Урьдын адил утасаа хараад суухаа больсон" гэж тэрээр ярьж байна.


Шүүмжлэлээс болоод сэтгэлээр бүү уна

Жолооныхоо шалгалтанд унавал , чи энэ тухай бодож байнга өөрийгөө зовоох болно. Гэвч үр дүн чамаас шалтгаалдаггүй гэдгийг сана. Жолооныхоо шалгалтанд очсон явдалдаа л баярла. Шалгалтны өмнөх айдсыг давж чадснаа үнэл.


Өөрөө өөртэйгээ нөхөрлөх дасгалууд
  • Өөрөө өөртэйгөө болз. Хайртай хүндээ зориулан хийж байгаа юм шиг : өөрийнхөө дуртай хоолыг хий, лаа асаа, хөгжим сонс. Үүнийг телевизийн өмнө чипс идэхтэй харин андуурч болохгүй шүү.
  • Өөрийгөө битгий шүүмжил.Өөрийнхөө тухай ярьж байхдаа анхаар ч бай. “Бий л болсон хойно бас л машинаа буруу тавьчихлаа.” Эсвэл “ Энэ өмдийг өмсөөд яг торх шиг байна” гэж хэлснээрээ өөрөө өөртөө төдийгүй ойр орчмынхондоо өөрийгөө юунд ч хэрэггүй амьтан гэж итгүүлэх болно.
  • Өөрийнхөө биед анхаар. Ямар хоол чамд таарч байна. Юу чамд энерги өгч байгааг ажигла. Хэрвээ хангалттай нойр авч чадахгүй, огт хоол идэхгүй бол эсвэл хоолоо хэтрүүлж иддэг бол энэ нь чамд ямарч тус дэм болохгүй харинч стрессдэх гол шалтгаан болж байдаг.
  • Өөртөө хамгийн тохиромжтой байдлаар амарч сур. Магадгүй энэ нь анхилуун үнэртэй халуун ус, бяслагал , эсвэл ил галын дэрэгдэх амралт ч байж болно. Хэрвээ спорт бол өөрийнхөө дуртай спортыг сонго. Өөрийгөө хүчлэн байж явдаг боди- билдингийн оронд хуучин тишүүрээ гаргаж аваад, жаахан охин байхдаа ямар гоёор гулгадаг байснаа сана.
  • Хааяа өөртөө хамгийн сайн найздаа өгдөг шигээ бяцхан бэлэг бэлэглэж бай. Хамт кинонд явах хүн чамд байхгүй байна уу? Тэгвэл өөртөө билет бэлэглэ.
  • Өөрийнхөө гадаад төрхөнд анхаар. Гэхдээ үүнийг баяртайгаар хий. Намхан нуруу гэх зэрэг өөрчилж болохгүй зүйлд харин санаагаа бүү зовоо. Эмэгтэйчүүдийн сэтгүүл дээрх бодит биш загвар өмсөгчидтэй өөрийгөө харьцуулахын оронд амьдралд хэрэгтэй зөвөлгөөнүүдийг нь ав.
  • Өөрөө өөртөө сэтгэл хангалуун, бахархаж байдаг зүйлээ цаасан дээр бич.
    Жишээ нь: “Миний гар гоё”, “Итали хэлнийхээ шалгалтыг амжилттай өгсөн”гэх мэт. Энэ бичсэн зүйлээ аль болох их харж бай.
  • Найз залуутай болохоо, турахаа, эсвэл сургуульд орохоо бүү хүлээ. Өнөөдрөөс эхлээд өөртэйгөө нөхөрлөж сур.